Төрийн албаны машинуудад тусгай тэмдэглэгээ нааж эхэллээ

Төрийн албаны машинуудад тусгай тэмдэглэгээ нааж эхэлжээ. Төрийн албаны машиныг зөвхөн албан хэрэгцээнд ашиглах ёстой. Уг наалт нь дээрээ хяналтын утасны дугаартай байх юм.

Хэрвээ тухайн машин баар, рестораны гадаа эсвэл аль нэг газар дүрэм, журам зөрчсөн үйлдэл гаргавал, сургуульд хүүхэд хүргээд ч юм уу хувийн байдлаар ашиглаж байвал иргэд утасдаад мэдэгдэх боломжтой. Бүх машинд GPS хяналтыг бий болгоно. Ингэснээр тухайн машинууд хаана явж байгааг хянах боломжтой. 

Иргэнээс ирсэн мэдээлэл үнэн бодитой эсэхийг түүгээрээ баталгаажуулна. Хэрэв тухайн автомашиныг албан хэрэгцээнээс гадуур ашиглаж байгаа нь тогтоогдвол хариуцлага тооцно. Зөвхөн ажлын цагаар төрийн албаны машин үйлчлэх ёстой.

Ажлын бус цагаар явж байвал заавал ямар ажлаар явж байгаа нь бүртгэгдсэн байх ёстой. Бүртгэлээс гадуур хувийн ажлаа хөөцөлдөж байх юм бол тухайн албан тушаалтан хариуцлага хүлээлгэх юм байна. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна