"Ард Даатгал" ХК хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг дааж ажиллана

 

Даатгалын салбарын анхны IPO-уудын нэг Ард Даатгалын хувьцааны захиалга 9 сарын 26-ны 14 цагт хаагдлаа. Татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн 5 тэрбум 250 сая төгрөгний 7.5 сая хувьцаанд нийт 7 тэрбум төгрөгийн захиалга ирснээр 30 гаруй хувиар давж биелсэн байна.

“Бидэнд итгэж, биднийг сонгосон 1400 орчим хөрөнгө оруулагчиддаанийт хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье. Ард Даатгал нь та бүхнийхээ итгэлийг дааж, салбарынхаа төдийгүй улсынхаа эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулдаг, үлгэр жишээ засаглал бүхий нээлттэй компани байх болно” гэж Ард Даатгал ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Цогбадрах тэмдэглэлээ.

Даатгалын салбар нь Монгол улсад хөгжлийнхээ эхний шатанд явж байгаа бөгөөд цаашид өндөр хэмнэлтэй өсөх боломжтойг шинжээчид онцолдог. Энэ талаар Ард Даатгал ХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг “Даатгалын салбар ойрын хэдэн жилдээ улсын эдийн засгийн хөгжлийг даган хурдтай өснө. Энэхүү өсөлттэй мөр зэрэгцэн хөгжих боломжийг бидэнд олгож, Ард Даатгалын анхдагч зах зээлийн арилжаанд оролцон, хөрөнгө оруулалт хийсэн Та бүхэн манай хамт олонд бүрэнитгэлтэй байж болно. Та бидэнтэй урт удаан хугацаанд хамтран ажиллаж, A (alpha) өгөөжийг хамтдаа бий болгоорой” гэж уриаллаа.

Ард Даатгалын хувьцааны хуваарилалт ажлын 5 өдрийн дотор хийгдэх юм. Хувьцааны хуваарилалт хийгдсэний дараа хоёрдогч зах зээлийн арилжаа Монголын Хөрөнгийн Бирж дээр эхлэх юм байна. Ард Даатгал нь Монголын Хөрөнгийн Бирж дээр ийнхүү амжилттай IPO хийж, 5.2 тэрбум төгрөгийн татан төвлөрүүлснээр хамгийн олон хөрөнгө оруулагчтай даатгалын компани болох юм.

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • kkk
    estoi hetsuu mongoo ogno gej baihgui udaadag ogson awsan barimt gej ogdogui salbar negj tsoohon daatgal shuu teriigee zaswalch zugeer daatgal l daa
    2018 оны 09 сарын 30 | Хариулах