Банкны барьцаа хөрөнгийн үнэлгээний журмын төсөлд санал авч байна

“Банкны барьцаа хөрөнгийн үнэлгээний журам”-ын төслийн зорилго нь банкуудыг барьцаа хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаандаа баримтлах нэгдсэн зарчим, шаардлагыг тодорхойлоход оршино.

Тодорхой тайлбарлавал, банкууд барьцаа хөрөнгийн үнэлгээ, барьцаа хөрөнгийн мэргэшсэн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний талаар баримтлах Монгол улсын хууль тогтоомж болон энэ журмын төсөлд заасан шаардлага, мөн олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэх үйл ажиллагааг зохицуулсан өөр өөрсдийн журам, бодлогын баримт бичгийг боловсруулж үйл ажиллагаандаа мөрдөх эрх зүйн орчинг энэ журмаар бүрдүүлэх юм.

“Банкны барьцаа хөрөнгийн үнэлгээний журам”-ын төслийг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62.1 дэх заалтын дагуу нийтээс санал авах зорилгоор танилцуулж байна. 

Та саналаа www.mongolbank.mn хаягаар орж өгөх боломжтой. 

Монголбанк

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна