Эрдэнэт үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригийг нэг сар цагдан хорихоор боллоо​​​​​​​

"Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг есдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө баривчилсан ч өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гаргасан юм.

Харин түүнийг цагдан хорих уу, үгүй юу гэдгийг шийдэх шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны үед Нийслэлийн Прокуророос яллагдагч Ч.Ганзоригт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. 

Прокуророос ирүүлсэн дээрх саналыг хэрэгт ирүүлсэн баримтаар тогтоогдож байна гэж үзэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.02-ны өдрийн шүүгчийн захирамжаар энэ өдрөөс эхлэн Ч.Ганзоригийг  нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна