Айдсаа давах арга сурцгаая

Хүүхэд шүдээ эмчид үзүүлэхэд тулгардаг 4 төрлийн айдас танд байдаг.

1. Өвдөх вий гэсэн айдас
Тийм ээ, бүгд л өвдөх дургүй. Энэ өвдөх үү? гэсэн асуултыг бид байнга сонсдог. Хариулт: өвдөхгүй ээ. Өвдлөө гэхэд чимхэх дайны л өвдөнө. Таны өвдөлт хүчтэй байгаа гол шалтгаан нь таны өөрийн хийсвэрлэл юм. Үнэндээ өвдөлтийн зэрэг шалихгүй боловч та өөрөө үнэхээр айж байгаа нь юу ч болсон аймшигтай өвдөж байгаа мэт мэдрэмж өгдөг. Үнэхээр өвдөх зүйл дээр мэргэжлийн эмч нар мэдээ алдуулагч хэрэглэдэг.

2. Зүүгээр хатгуулах вий гэсэн айдас
Тийм ээ, эмч болгон л тариуртай. Гэвч анзаараагүй байхад тань мэдээ алдуулагчаа тарьж чаддаг. Юун өвдөх..
Зүгээр л зүүнээс, өрөмнөөс айх айдас хүн болгонд байдаг. Та л айгаад байгаа болохоос өвдөөд байгаа юм байхгүй.

3. Зөвлөмж болон үнээс айх айдас
Тийм ээ, эмнэлэгт ирэх тоолонд л баахан юм болдог. Та улиралд 1 удаа эмчид хандах хэрэгтэй гэдгээ л тогтоочих. Ингэж чадвал өвчин эмгэг бүгд цаашаа болно. Тогтмол эмнэлэгт ханддаг хүмүүст эмчилгээний зардал тийм ч өндөр гардаггүй. Шүдээ хүндрүүлж өвчин орсон тохиололд эмчилгээтэй олон дахин ирэхээс өөр аргагүй болно.

4. Хяналтаа алдахаас айх айдас
Та эмчийн дор ямар ч эрх мэдэлгүй хэвтэж байхдаа айдас хүйдэс, ганцаардал, ямар ч хүч чадалгүй болсон мэт мэдрэмж авдаг. Гэхдээ та хүссэн үедээ эмчилгээг зогсоож болно, гараа өргөж болох юм.

Айдсаа мэдчихвэл түүнийг удирдахад хялбар байх болно.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна