2019 он гэр бүлээ илүү аз жаргалтай болгоорой

Биднийг аз жаргалтай болгодог зүйлийг 100 хувь гэж авч үзвэл юу биднийг хамгийн их аз жаргалтай болгодог вэ?

Аз жаргал нь сэтгэл ханамжийг өгдөг.

Аз жаргал гэдэг нь зөвхөн тухайн үед төрөөд үгүй болох мэдрэмж биш харин энэ илүү үнэ цэнэд тулгуурласан ойлголт. Судалгаагаар сайхан мэдрэмж тухайн хүнд 2 цагийн туршид л үргэлжилдэг гэж үзсэн.

1. Нөхцөл Байдал

Эрүүл байх, ажилтай байх, орлого их олох, байр машинтай болох гэх мэт эдгээр нөхцөл байдал нь аз жаргалын 10 хувийг эзэлдэг.

2. Бидний уураг тархины бүтэц буюу удамшил

Бидний темперамент зан төлөв нь нийт аз жаргалын 50 хувийг бүрдүүлдэг.

3. Бидний сонголт 40 хувийг бүрдүүлдэг

Таны амьдралд хамгийн үнэ цэнэтэй зүйл юу вэ? Та үүнд яах аргагүй өөрийнхөө дотны хүмүүсийг нэрлэх байх. Гэхдээ бид гэр бүлийнхээ үнэ цэнийг өдөр бүр мэдэрч тэдэнтэйгээ хангалттай сайн цагийг өнгөрүүлж чаддаг бил үү? Биднийг хамгийн их аз жаргалтай болгодог ойр дотны хүмүүсээс илүүтэйгээр бид эд зүйлсийг чухалчлан завгүй хөдөлмөрлөдөг.

Гэр бүлдээ аз жаргалыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

  • 7 хоногт 1 удаа гэр бүлээрээ суугаад болж бүтэж байгаа зүйлсийн талаар ярилцан талархах цагийг гаргах
  • Шинэ зүйлсийг турших- нэгэн хэвийн хэмнэлд байх нь аз жаргалыг үгүй хийдэг. Мөнгөө эд зүйлсэд биш харин шинэ зүйлийг туршиж үзэхэд зарцуул энэ нь сайхан дурсамжийг үлдээдэг. Хамтдаа хоолонд орох, үзвэр ший үзэх, зугаалах гэх мэт
  • Та хэдий чинээ аз жаргалтай байна төдий чинээ өөрийгөө болон бусдыг хайрладаг. Илүү нинжин өгөөмөр сэтгэлтэй байдаг.
  • Гэр бүлийнхээ уур амьсгалыг таатай байлгахад анхаарах. Гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа ойр дотно байдал юу юунаас илүү чухал байдаг.
  • Нэг нэгэндээ талархаж, урамшуулан зоригжуулах.

Таныг хамгийн их аз жаргалтай байлгах гэр бүлдээ цагийг гаргаарай!

 

Бэлтгэсэн: Focus on the Family Mongolia- Гэр Бүл Анхаарлын Төвд

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна