ХӨСҮТ-д өдөр бүр Менингококкийн вакцин хийж байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд менингококкт халдварын таван тохиолдол бүртгэгдсэн, уг халдварын улмаас хүн нас бараагүй гэх мэдээллийг ЭМЯ-наас өглөө.

Уг халдварын талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодруулахад "Жилийн яг энэ улиралд менингококкт халдвар гарах эрсдэл бий болдог. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг.

Нэгдүгээрт, хүйтний улиралд гарсан амьсгалын замын дэгдэлтүүдийн дараа суурь эрсдэлт хүчин зүйлүүд бий болж араас нь менингоккокт халдвар гардаг. Сүүлийн жилүүдийн ажиглалтын мэдээлэлд үндэслэн нэгдүгээр сарын сүүлчээс тавдугаар сар хүртэлх хугацааг менингококкт халдвар гарах хандлагатай байдаг. Ер нь бол жилд дунджаар 10 менингококкт халдварын тохиолдол бүртгэгддэг.

Тиймээс эрүүл мэндийн байгууллагууд арванхоёрдугаар сарын сүүлчээс бэлэн байдлаа хангаж, эмч эмнэлгийн ажилтнуудаа сургаж эхэлдэг.

Хоёрдугаарт, өвчний эх уурхай нь нян тээгч, өвчтэй хүн байдаг. Тиймээс эхлээд өвчний эх уурхайд чиглэсэн, дараа нь дамжих замд чиглэгдсэн, гуравдугаарт өртөмхий бие махбодид чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилладаг.

Урьдчилан сэргийлэх олон үр дүнтэй аргуудын нэг нь хоолой зайлах. Хоолой зайлах уусмалыг өөрөө бэлтгэж чадахгүй бол өрхийн эмчээс болон утсаар мэргэжлийн эмчээс зөвөлгөө авч болно.

Мөн бага насны хүүхдүүдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, дархлаагаа дэмжих нь чухал нөлөөтэй.

Дараагийн нэг чухал зүйл бол сайн дурын дархлаажуулалтад хамрагдах юм. Иргэд маань эмчид үзүүлээд хориглох заалтгүй бол сайн дурын дархлаажуулалтад хамрагдах бүрэн боломжтой" гэлээ.

ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет өглөөний 08:30 цагаас өдрийн 15:30 цаг хүртэл ажилладаг бөгөөд менингококкийн вакциныг 13,000 төгрөгийн төлбөртэй хийдэг байна. Менингококкийн дархлаажуулалтад хоёроос дээш насны иргэд хамрагдах боломжтой.

Менингококкт халдварын үед илэрдэг гол шинж тэмдгүүд:

Доорх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Менингококкт халдварын явц маш түргэн байдаг учраас зайлшгүй эмчид хандах шаардлагатай байдаг.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна