Жюү жицүгийн өсвөрийн дэлхийн аваргаас Монголын тамирчид 11 медаль зүүлээ

Жюү жицүгийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2 өдөр үргэлжилж өндөрлөлөө. Энэ удаагийн өсвөрийн дэлхийн аваргаас манай улсын баг тамирчид 11 медаль хүртлээ. Жюү жицүгийн өсвөрийн дэлхийн аварга шалгарулах тэмцээний 2 дахь өдөр буюу энэ сарын 2-ны өдөр хөвгүүд болон залуучуудын ангиллын өрсөлдөөн боллоо.

Энэ жилийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дээрх 2 ангилалд нийт 980 гаруй тамирчид өрсөлдлөө. Манай улсаас дэлхийн аваргын дэвжээнд 21 тамирчин хүч үзэж нийт 6 медаль хүртлээ. Өсвөрийн 45 кг-ийн жинд Шинэ Бадрахын Шинэтулга алтан медаль хүртэж дэлхийн аварга боллоо. Тэрбээр өнгөрсөн жилийн дэлхийн аваргад мөнгөн медаль хүртэж байсан юм.

Мөн манай улсын тамирчдаас С.Шинэхүү, Ө.Бат-Оргил нар мөнгөн медаль, С.Одбаяр, Ц.Хосбаяр, Г.Гарамхүү нар хүрэл медаль хүртлээ. Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-ны өдөр Мастерсийн өрсөлдөөнөөр үргэлжилнэ. Энэ жилийн мастерсийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 9 тамирчин барилдах юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна