Жюү жицүгийн Мастерсийн ДАШТ-д Б.Эрдэнэбаяр, Г.Отгонбаатар нар мөнгөн медаль хүртлээ

Жюү жицүгийн Мастерсийн ДАШТ-д 9 тамирчин барилдсанаас 2 тамирчин мөнгөн медаль хүртлээ. 

АНЭУ-ын Абу-Даби хотноо болж буй жюү-жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мастерс 3 ангиллын хөх бүсний -94кг жинд Гаруда академийн Барбаатарын Эрдэнэбаяр мөнгөн медаль хүртлээ.

Мөн тэмцээний мастерс 1 ангиллын хөх бүсний -77кг жинд Нийслэлийн цагдаагийн газрын дэд ахлагч, Баялаг дэвжээний тамирчин Галсанпунцагийн Отгонбаатар мөнгөн медаль хүртсэн байна. 
Тэрээр 1-р тойрогтоо Колумбын, 2-р тойрогтоо Португалын, 3-р тойрогтоо Францын тамирчинг ялж аваргын төлөө Кувейтийн тамирчинд ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна