Эрдэнэс тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

 

Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал  нээлттэй боллоо.

Хурал тус компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмших эрхийг хэрэгжүүлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын саналын эрхтэй төлөөлөл болон хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсоноор ирц бүрдсэн.

Ээлжит хурлаар "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийн 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулж, компани цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд, компанийн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээл дээр арилжаалах бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.

Мөн компанийн 2018 оны санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг батлах асуудлыг шийдвэрлэсэн. Мөн ТУЗ-ын 2018 оны ажлын тайлан, цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахгүй, томоохон төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэхээр болсон шийдвэрийг танилцууллаа.

"Эрдэнэс-тавантолгой" компани 2018 онд 804.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд өр төлбөрийн нийт дүн 320 тэрбум төгрөг байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна