Египетийн цөлд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж байна

Сүүлийн гурван жилийн хугацаанд Египетийн төрийн тэргүүн Абдель Фаттах аас Сиси хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх талаар онцгой анхаарахаа мэдэгдэж, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг БНХАУ-ын компаниудтай хамтран ажиллаж эхэлсэн билээ. 
Тухайлбал, 2017 оны тавдугаар сараас Хятадын “SINOMACH Heavy Industry” компанитай хамтран хүнсний ногоо, жимс тариалж эхэлжээ.


Уг хамтын ажиллагааны хүрээнд, Каираас 55 км зайд орших, Эш-Шаркия мужийн Эль-Ашир-мин-Рамадан хотод томоохон хэмжээний хүлэмжийн цогцолбор  байгуулж, хамгийн сүүлийн үеийн технологийн дагуу жимс, ногоо тариалан, египет мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. 
Дэд бүтэц хөгжөөгүй, цөлжсөн, хөгжил буурай мужийг аж ахуйн томоохон төв болгох зорилтын дагуу цаашид бүтээгдэхүүний тээвэр зуучийн сүлжээг бий болгох, жимс, ногоо хадгалах стандартын зоорь, хадгалах төв байгуулахаар төлөвлөж байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна