Дэлхийн хамгийн урт давхар гүүр есдүгээр сард ашиглалтад орно

Хятадын төв хэсэгт орших Хубэй мужийн нийслэл Үхань хотноо баригдаж буй дэлхийн хамгийн урт давхар гүүр ирэх есдүгээр сард ашиглалтад орохоор болжээ. Хөх мөрний дээгүүр дайран өнгөрөх уг гүүр дээр, дороо тус бүр зургаан эгнээтэй бөгөөд автомашинууд дээд хэсэгт нь 80 км/цаг, доод хэсэгт нь 60 км/цаг хүртэл хурдлах боломжтой аж. Хоёр хэсгийн аль алинд нь унадаг дугуй, явган хүний зам мөн давхар баригдаж байна. 

Нийт 1700 метр урт энэхүү гүүр дэлхийн хамгийн урт давхар гүүрээс гадна төмөр утас, холбогч эд ангиуд нь нийт 65 мянган тонн хүрч байгаагаараа мөн хамгийн хүндэд тооцогдож буй аж. Гүүрийг ирэх аравдугаар сард Үхань хотод болох Олон улсын цэргийн спортын долдугаар тэмцээнээс өмнө ашиглалтад оруулахаар зэхжээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна