“ПИ АР”-чдын эрх ашиг монголын ард түмний эрх ашгийг бүхэлд нь хохироох ёсгүй

Нийтлэлч Баабар, Боролдойн Мягмар нар Оюутолгойн “ПИ АР”-ын ажлыг олон жил хариуцан ажиллаж буй гэдгийг хэвлэл мэдээллийнхэн бүгд мэднэ. Тэд  Оюутолгойгоос олон жил олон зуун сая доллар халааслаж хариуд нь зөв ч бай буруу ч бай тэдний талд сурталчилгаа хийх үүрэгтэй ажилладаг.

Өнгөрсөн 7 хоногт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ,түүний биелэлтэд хийсэн ажлын хэсгийн дүгнэлт,тайланг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлж, танилцуулж байх үеэр эрх баригч нам Оюутолгойг хятадуудад зарах гэж байна гэх эсрэг сурталчилгаа буюу мессежийг сошиал орчинд шидэж олон нийтийн тархийг угаах, шалгалтын явцыг удаашруулж,сарниулах оролдлого хийж харагдана лээ.

Монголын ард түмний хүсэл сонирхолын эсрэг сурталчилгаа хийх, бүх нийтийн өмчийг хэсэг бүлгээрээ халааслаж суух зорилго өвөртөлж олон нийтийг төөрөгдүүлэх, буруу ойлголт төрүүлэхүйц “ПИ АР” хийх нь мэдээж зөвхөн тэдэнд ашигтай. Уг нь бол Оюутолгойн орд газар монголын ард түмний өмч төдийгүй хэсэг бүлэг улстөрчид, ”ПИ АР”-чид, гадныхны халаасаа зузаатгах хувийн өмч биш.

Баабарын нийтлэлүүд ч Оюутолгойн эздүүдийг хамгаалсан өнгөлөн далдалсан байдгийг учир мэдэх хүмүүс гадарлана. Түүний МАН-ынхан Оюутолгойг Хятадуудад зарах гэж байна гэх утга бүхий олон нийтийг төөрөгдүүлэх зорилгоор тараасан мэдээлэлд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан няцаалт өгнө лээ.

Үндсэндээ бол МАН-ынхан Оюутолгойг Хятадуудад зарах бус нэр бүхий гишүүд нь Оюутолгойд шалгалт явуулж ард түмний эрх ашиг хөндөгдсөн асуудлыг засч залруулах ил гарган тавьж, асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэх ажлыг хийж буй. Цаашдаа Оюутолгой,Тавантолгой гэх мэт том төслүүдийн үр шимийг 3,5 сая монголчууд бүгд тэгш шударга хүртэх ёстой. Ингэхийн тулд төрийн зүтгэлтнүүд ч шударга ажиллах ёстой гэдэг зарчмын байр суурийг мөн эрх баригч намын генсек илэрхийлсэн байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. UROLOGIST
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • Хуягаа
    Олон жил Олон зуун сая доллар авдаг үлгэр зохиож байгаад үнэнийг хэлж буй баабарыгаа нам авч дээ. Яасан их доллар юм. Үзэгнээс өөр эрх мэдэлгүй хүнд ийм их мөнгө өгдөг Яасан ч баян компани юм. Ийм үлгэрт тэнэг Монголчууд итгээд байгаа нь эмгэнэл юм даа.
    2019 оны 08 сарын 29 | Хариулах