Б.Эрдэнэбилэг, Б.Хурц, Ш.Батхүү, Ч.Ганзориг нарт хамаарах хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ

Ерөнхий прокурорын тушаалаар олны анхааралд орсон хэргүүдийг хянах үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Хэсэг дуулиан болоод замхардаг эсвэл гацдаг томчуудын холбогдсон дуулиант хэргүүдийг илэрүүлж үнэн мөнийг түргэн шуурхай шийдвэрлэдэг болох нь гэсэн таамаг биелэлээ олж эхэлж байна. Дуулиант хэргүүдийг илрүүлэх ажлын хэсгээс  олны анхаарал татсан томоохон хэргүүдийг шалгаж, шүүхэд шилжүүлсэн мэдээлэл ирлээ.

Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авсан гэх асуудлын хүрээнд Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга буюу сахал гэгдэх Б.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүст хамаарах хэрэг, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн  хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Мөн “Эрдэнэт” үйлдвэрийг гадны банканд барьцаалан зээл авсан асуудлаар Жастын Ш.Батхүү, Ч.Ганзориг нарын хэргийг,  Оюутолгойн гэрээний хүрээн дэх авлигын асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, С.Баярцогт нарт хамаарах хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн байна.

 


 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна