Сарнайгаар “барьсан” төөрдөг байшин 

Жуулчдад зориулан 600 мянга гаруй сарнайгаар “барьсан” төөрдөг байшин энэ сарын 15-нд Хятадын Хэбэй мужийн Байшян шяньд нээлтээ хийлээ. Энэхүү сарнайнуудыг уг бүтээн байгуулалтад зориулан 2017 оноос тарьж эхэлсэн байна. Төөрдөг байшин нь 30 мянган ам метр газар нутгийг хамрах бөгөөд нийт замын урт 6000 метр гэнэ. Хятад улс сүүлийн жилүүдэд аялагчдыг татахын тулд энэ мэт олон сонирхолтой бүтээн байгуулалт, үйл ажиллагаануудыг зохион байгуулах болсон. Өнгөрсөн жил л гэхэд эрдэнэшишийн сүрлээр барьсан төөрдөг байшин ашиглалтад орж байсан юм. 

cctv.com

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна