Жюү жицүгийн Азийн АШТ эхлэхэд нэг өдөр үлдлээ

Жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн 4 дэх удаагийн тэмцээн, МУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд-2020” наадмын Test Event өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд нэг өдөр үлдээд байна. Монголын жюү жицүгийн холбооноос өөрийн эх орондоо анх удаагаа хүлээн авч зохион байгуулах тэмцээнд 24 орны 400 гаруй тамирчин оролцоно.

Тухайлбал АНЭУ, Йордан, БНСУ, Казахстан, Сингапур, Филиппин, Тайвань, Тайланд, Афганистан, Бахрейн, Япон зэрэг орны баг тамирчид Монгол улсад буугаад байна. Азийн АШТ энэ сарын 17-20-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болно. Тэмцээний өмнө шүүгчдийн сургалт болон допингийн эсрэг сургалтуудыг Азийн жюү жицүгийн холбоо, Монголын жюү жицүгийн холбоотой хамтран зохион байгуулж байна. Сургалтыг Азийн жюүжицүгийн холбооны ерөнхийшүүгч Бразил улсын иргэн Александре Нассименто хоёр өдөр удирдан явуулжбайгаа юм. Чингис зочид буудлын хурлын танхимд болж байгаа сургалт өнөөдөр явагдаад өндөрлөнө. Онол, практик хослуулсан сургалтад шүүгчийн заавал мэдэх ёстой дүрмүүдийг дэлгэрэнгүй тайлбарлахаас гадна допингийн хор хөнөөлийн тухай ч тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд ойлголт өгч байна.

Сургалтанд 30 гаруй шүүгчид хамрагдаж олон улсын шүүгчийн шалгалт өгнө. Жюү жицүгийн Азийн АШТ-ий нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 17-нд буюу лхагва гарагт 16:00 цагт болно. Жюү жицүгийн Азийн АШТ-д нийт 13 орны 19 шүүгч ажиллаж байна. Манай улсаас 3 шүүгч тэмцээний бүрэлдэхүүнд ажиллаж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд насанд хүрэгчид 331, өсвөрийн ангилалд 77 нийт 408 тамирчин өрсөлдөнө. Манай улсаас насанд хүрэгчдийн ангилалд 62, өсвөрийн ангилалд 47 тамирчин бэлтгэл сургуулилтынхаа үр дүнг сорин өрсөлдөх юм. Өсвөрийн ангиллын тэмцээнийг тодотгоод хэлэхэд ирэх жил манай улсад МУ-ын ерөнхийлөгчийн ивээл доор “Азийн хүүхдүүд-2020” өсвөрийн томоохон наадам болно.

Үүний өмнөх томоохон тест эвент бол жюү жицүгийн өсвөрийн Азийн АШТ юм. Иймээс Азийн орнууд шилдэг тамирчдаар багаа бүрдүүлэн манай улс руу илгээжээ. Жюү жицүгийн Азийн АШТ Ne Waza, Fighting JiuJitsu, Contact JiuJitsu, Duo System гэсэн 4 төрлөөр явагдана. NeWazaJiuJitsu, Fighting JiuJitsu, Contact JiuJitsu гэсэн 3 төрөлд эрэгтэй -56, -62, -69, -77, -85, -94, +94 кг, эмэгтэй -45,- 48, -52, -57, -63, -70, +70 кг-ийн жингүүдэд өрсөлдөх юм. Duo System-ийн төрөлд өрсөлдөөн гурван ангиллаар медалийн эздээ тодруулна. Харин энэ сарын 20-ны өдөр өсвөрийн тамирчдын тест эвент явагдах тус тус хуваарьтай байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна