Өнөөдөр, маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2019 оны арваннэгдүгээр сарын 26, 27-ны өдөр нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиож байна. Хоёр өдөр дараалан бүх нийтээрээ амарна.

Энэ өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Харин 11 дүгээр сарын 28-н буюу Пүрэв гарагаас дугаарын хязгаарлалт үйлчилж 4, 9-өөр төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцохгүй.

Дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсч, ачаалал үүсэж болзошгүй тул жолоочдыг  анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна