Монгол Улс МиГ-29 загварын 2 сөнөөгч онгоцтой боллоо

 

Монгол Улс, ОХУ хоорондын байгуулсан цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээний хѳтѳлбѳрт тусгагдсанаар өнөөдөр /2019.11.26/ ОХУ-аас Монгол Улсад хоёр сѳнѳѳгч онгоц хүлээлгэн өглөө. Арга хэмжээнд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Сүхбат, ОХУ-ын Агаар сансрын хүчний ерөнхий командлагч, хошууч генерал П.З.Сагирович, Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлагч, Бригадын генерал Энхбаяр, ОХУ-ын Батлан хамгаалах яамны Олон улсын цэргийн хамтын ажиллагааны ерөнхий газрын бүлгийн дарга, нэгдүгээр зэргийн ахмад Н.А.Алексеевич тэргүүтэй хоёр улсын батлан хамгаалах салбарын төлөөлөгчид, ахмад дайчид оролцлоо.  ОХУ-ын Агаар сансрын хүчний ерөнхий командлагч, хошууч генерал П.З.Сагирович хошууч генерал Сүхбат, Бригадын генерал Энхбаяр нарт сөнөөгч онгоцны түлхүүр гардуулав.

Монгол Улсын нисэх хүчинд хүлээн авсан МиГ-29 загварын энэхүү сөнөөгч онгоц нь 2,400 км/цаг хурдтайгаар 1,430 км зайг туулах чадвартай бөгөөд зэвсэглэлдээ 30 мм пулемёттой, дөрвөн тонн жинтэй төрөл бүрийн бөмбөг, пуужин тээвэрлэх боломжтой ажээ.Байлдааны сөнөөгч онгоцтой болсноор агаарын орон зай, агаарын хилээ хамгаалах, манай улсын дээгүүр дамжин өнгөрч буй онгоцнуудад агаарын сахилга бат сахиулах, шаардлагатай бол устгах, албадан буулт хийлгэх юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)