Ипотекийн зээлийг үлгэржлүүлэн олгоно
2020-04-15 09:05

Монгол Улс ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдсанаар 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс ипотекийн хөтөлбөрт санхүүжилт олгохоо зогсоох үүрэг амлалтыг Монголбанк авсан аж. Covid-19 цар тахлын улмаас  нөхцөл байдал өөрчлөгдөж, эдийн засаг бүхэлдээ хямралд орох эрсдэл ороод буй.

Шийдлээ хүлээж буй ИПОТЕК | Чухлыг онцлов

Иймээс төр засгийн зүгээс барилгын салбараа дэмжих зорилгоор ипотекийн зээлийн санхүүжилтээ үргэлжлүүлэхээр болсон байна. Ингэхдээ Монголбанк өмнө нь хэрэгжүүлсэн байсан зарчмын дагуу орон сууцын ипотект олгосон санхүүжилт зээлийн үндсэн төлбөрийг төлөлтийн хэмжээгээр ипотекийн хөтөлбөрөө цааш нь хэрэгжүүлэх боломжтой гэсэн санал гаргажээ. Энэ санал УИХ-аар батлагдах ёстой.