НӨАТ-ын буцаан олголтоо нөхөж авч болно
2020-04-20 11:06

Энэ оны эхний улирлын НӨАТ-ын урамшууллыг иргэдийн данс руу шилжүүлж эхэллээ. НӨАТ-ын урамшууллыг жилийн эцэст нэг удаа олгодог байсан бол энэ оноос эхлэн жилд дөрвөн удаа олгох болсон юм.

НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд ХЭЗЭЭНЭЭС орж эхлэх вэ?

Нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтоор 87.0143 иргэнд 35.6 тэрбум төгрөгийн буцаан олголт өгөхөөр тооцжээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээлснээр, нэг хүнд дунджаар 47 мянган төгрөгийн буцаан олголт орохоор байгаа юм.

Энэ сарын 8-ны 23:59:59 цагаас хойш бүртгүүлсэн, эхний гурван сарын дотор хийсэн худалдан авалтын баримтуудыг урамшуулалд хамруулаагүй байна. Дашрамд дурдахад, иргэд хувийн мэдээлэл зөрүүтэйгээс, эсвэл төлбөрийн баримтаа тухайн улиралдаа бүртгүүлж амжаагүй шалтгаанаар НӨАТ-ын буцаан олголтоо нэгдүгээр улиралдаа авч чадаагүй бол буцаан олголтоо дараагийн улиралд хамтад нь авч болох юм байна.