"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас онцолвол...
2020-04-24 13:06

"Эрдэнэс-тавантолгой" ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал болж өнгөрлөө.

Хурлын үер тавигдсан танилцуулга, асуулт хариултуудаас заримыг онцолвол...

  • Анх удаа нэгж хувьцаанд 90 төгрөг, 1072 хувьцаанд 96480 төгрөгийн ногдол ашгийг 05.01-нээс хойш Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан олгоно.
  • Монголд анх удаа 1 тэрбум долларын борлуулалтын орлоготой, 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай компани
  • Улсын төсөвт 719 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.
  • Байгуулагдсан цагсаасаа хойш анх удаа Төрийн аудит, хөндлөнгийн аудитын шалгалтаар ямар нэг зөрчилгүй гэсэн дүгнэлт гарсан.
  • Төрийн өмчит болон оролцоотой газруудад хийсэн Засаглалын үнэлгээгээр тэргүүлсэн.
  • Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 ХЭМАБ-ын менежмэнтийн ISO 45001:2018, БО удирдлагын тогтолцооны ISO 14001:2015 стандартыг нэвтрүүлж, баталгаажуулалтын гэрчилгээ авсан.
  • Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд 357 тэрбум,Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замд 308,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
  • УБ-ын утааг бууруулах зорилгоор сайжруулсан түлшний төслийг санхүүжүүлж, ТТ Түлш ХХК-д 111,8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийв.