Хамгийн их татвар төлсөн, иргэдийг ажлын байраар хангасан ААН-ийг зарлалаа
2020-05-07 16:47

Тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт жил бүр татвар төлөгчдийн өдрийг тэмдэглэдэг билээ. Энэ жилийн татвар төлөгчдийн өдрийг цахимаар тэмдэглэж байна. Улмаар Татварын ерөнхий газраас 2019 онд хамгийн их татвар төлсөн арван ААН-ийг зарлав.

  • Эрдэнэт үйлдвэр – 707 тэрбум төгрөг
  • ЭТТ ХК – 683 тэрбум төгрөг
  • Оюутолгой – 372 тэрбум төгрөг
  • Энержи ресурс 205 тэрбум төгрөг
  • АПУ ХК- 165 тэрбум төгрөг
  • Хаан банк – 130 тэрбум төгрөг
  • Голомт банк  – 103 тэрбум төгрөг
  • Таван толгой ХК –  94 тэрбум төгрөг
  • TTJVCo –  87 тэрбум төгрөг
  • МАК – 75 тэрбум төгрөгийн татварыг тус тус төлжээ.Эдгээр арван компанийн төлсөн нийт татвар 2.6 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь татварын байгууллагын улсын төсөвт төвлөрүүлсэн нийт орлогын 45 хувийг бүрдүүлжээ.

2019 ОНД ХАМГИЙН ИХ АШИГТАЙ АЖИЛЛАСАН АРВАН ААН

  • ЭТТ ХК 387 тэрбум төгрөг
  • Эрдэнэт 172 тэрбум төгрөг
  • TTJVCo 60 тэрбум төгрөг
  • “Энержи ресурс” 55 тэрбум төгрөг
  • Хаан банк 54 тэрбум төгрөг
  • МАК 52 тэрбум төгрөг
  • “Цайрт минерал” 28 тэрбум төгрөг
  • “Лэйтон” 27 тэрбум төгрөг
  • “Ачит ихт” 24 тэрбум төгрөг
  • “Вагнер Ази тоног төхөөрөмж” 18 тэрбум төгрөгийн ашгийг тус тус олжээ.Эдгээр ААН нийт ААНОАТ-ын 51 хувийг дангаараа бүрдүүлж, нийт 881 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.

ХАМГИЙН ОЛОН ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАСАН ААН-ҮҮД

  • Эрдэнэт үйлдвэр 8313 ажилтантай
  • Хаан банк 7546 ажилтантай
  • Номин тав трэйд 4776 ажилтантай
  • Говь ХК 3725 ажилтантай
  • Монголросцветмет 3261 ажилтантай
  • Оюутолгой 3190 ажилтантай