Ноён долларын ханш өсч 2800 төгрөг болжээ
2020-05-14 11:53

Валют арилжааны “Найман шарга” захад өчигдөр /2020.05.13/ ченжүүд 2796 төгрөгөөр авч 2800 төгрөгөөр арилжиж байв. Энэ нь өмнөх өдрийн хашнаас ялимгүй нэмэгдсэн байна.

Долларын ханш сар гаруйн хугацаанд 15-20 төгрөгөөр өсчээ. Сүүлийн өдрүүдэд уг валютын ханш өдөрт 1-2 төгрөгөөр тогтмол чангарч буй талаар дээрх захын ченж хэлэхдээ “Долларын эрэлт төдийлөн ихсээгүй, нийлүүлэлт нь буурахгүй байгаа ч ханш өссөөр байна. Чухам яагаад өсч буйг нь мэдэхгүй” гэлээ

Харин Монголбанкны зарласан ханшаар нэг ам.доллар өчигдөр 2794 төгрөг байв. Энэ нь сарын өмнөх ханшаас 10 гаруй төгрөгөөр нэмэгдсэн байна.