Шатахууны үнэ 50-100 төгрөгөөр дахин буурлаа
2020-05-26 10:47

Ашигт малтмал, газрын тосны газраас өнөөдөр шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийж байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсан тул манай улсад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-наас эхлэн шатахууны үнэ 150-230 төгрөгөөр буурсан юм.

Харин энэ сарын 23-ны өдрөөс шатахууны үнэ дахин буурчээ.  А-80 болон АИ-92 автобензин  50-100 төгрөгөөр буурснаар А-80 автобензин  1350 төгрөг, А-92 автобензин 1360 төгрөгөөр худалдаалагдаж байна. Аи-95 автобензин 200 төгрөгөөр дизель түлшний үнэ 180 төгрөгөөр буурчээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.