Ахмад настай иргэнийг орхин явсан нийтийн тээврийн жолоочид хариуцлага тооцжээ
2020-07-23 09:46

Нийтийн тээврийн автобус ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг суухын завдалгүй хөдлөөд явдаг тохиолдол түгээмэл байдаг. Тэгвэл ахмад настныг суулгалгүй орхиод хөдөлж буй нийтийн тээврийн бичлэг цахим орчинд долдугаар сарын 20-ны өдөр түгж, шүүмжлэл дагуулсан. Үүнтэй холбоотойгоор иргэний гомдлын дагуу тухайн нийтийн тээврийн жолоочид холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Мөн иргэд зорчигчид нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо 7004-4040 утсаар өгч болно. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад энэ төрлийн зөрчил дутагдал гаргахгүй байхыг анхаарч, иргэддээ эрх тэгш үйлчлэх хэрэгтэй. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.