Хөвсгөл орвол заавал зочилох газрын нэг болжээ
2020-08-03 16:51

Сүүлийн үед урлаг соёлын алдартан, сошиал инфлюнсерүүд гэхээс илүү үе тэнгийн үхэр хонь жилтэй бяцхануудаа өсгөнгөө гарааны бизнес болон өөрсдийгөө хувь хүн талаасаа илүү өөрчилж, хөгжүүлж байгаа мундаг ээжүүдээсээ үнэхээр их үлгэр дуурайлал авч тэдэн шиг олон олон зүйл хийж бүтээх урам зоригийг авдаг боллоо..

Өөрийнхөө бяцхан ертөнцийг илүү бодитой амжилттай эхлүүлж буй ээжүүдийгээ онцолмоор санагдав.

Хоёр гуравхан жилийн өмнө үнэхээрийн залуу ээж байж билээ. Юу ч мэдэхгүй, шинэхэн ээж гэдэг үгээр бүх алдаагаа зөв болгодог сайхан үе минь. Энэ үеэс эхлэн үе тэнгийн танихгүй олон залуу ээж нартаа сошиал орчинд ч, амьдрал дээр ч ажлын, албаны, танилын, мэндийн зөрүүтэй олон гайхалтай эмэгтэйчүүдтэй холбоо тогтоож.

Тэдгээрээс хамгийн бүтээлч Uranzayaa Unza -г онцлохгүй байхын аргагүй. 3 дэрсхэн хүүгийн ээж атлаа бүхнийг эрүүл органик, байгальд ээлтэй, хог хаягдал багатай байх талаас нь хийдэг өөрийн бүтээгдэхүүн болон бусад гэр ахуйн хэрэгсэл, лаа, ном, гээд л олон олон зүйлийг Хөвсгөл аймагт нээгдсэн шинэхэн @Biolab дэлгүүртээ цуглуулж нэгтгэж чаджээ. Үнэхээр мундаг, зоригтой, хийж байгаа зүйлдээ ийтгэл үнэмшил дүүрэн байгааг нь харах үнэхээр сайхан байдаг. Бас энэ бяцхан дэлгүүр нь ямар чамин гэж санана.

Хөвсгөл орвол заавал зочилох газрын нэг болсон байна. Та нар маань ч бас үйлчлүүлээрэй. Био органик дэлгүүрийн хамт олонд хамгийн сайн сайхныг мөн ажлын амжилтын хүсье.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.