ХАШИМОТО СЭЙКО: 2021 ОНЫ ТОКИОГИЙН ОЛИМПИЙН НААДМЫГ ХИЙНЭ
2020-09-10 14:17

Япон улсын олимпийн сайд Хашимото Сэйко ирэх 2021 оны Токиогийн олимпийн наадмыг ямар ч үнээр хамаагүй зохион байгуулна гэдгийг мэдэгдлээ.Токиогийн Олимпыг хойшлуулж магадгүй Тэрбээр “Наадмын зохион байгуулалтанд оролцож буй хүн бүр хамтдаа хичээнгүйлэн бэлтгэл ажлаа хангаж байна. Тамирчид ч гэсэн ирэх жилдээ ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа. Бид олимпийн нааадмыг ямар үнээр хамаагүй зохион байгуулна. Одоо бол коронавирусийн тархалт, дэгдэлтийг хянах ажилдаа бүрэн төвлөрмөөр байна” хэмээн ярьжээ. Өнгөрөгч Даваа гаригт олон улсын олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Жон Коутс коронавирусээс үл хамааран олимпийн наадмыг зохион байгуулна гэж мэдэгдсэн билээ.

Олимпийн наадмын зохион байгуулагчдын зүгээс тамирчдыг олимпийн тосгонд зорчих эрхийг нь хязгаарлах, тус тосгонд вирусийн эсрэг олон шат дараалалтай алхмуудыг хийх, үзэгчдийг хэрхэн олимпийн наадамд оролцуулах вэ гэх зэрэг 200 гаруй санал, хүсэлтийг судалж байгаа гэж мэдэгдлээ.