Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ТАГНАСАН ГЭХ АСУУДЛААР ТАГНУУЛЫН АЖИЛТАН Н.БАЯСГАЛАНГ БАРИВЧИЛЖЭЭ
2020-09-10 12:41

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг хууль бусаар тагнасан гэх асуудлаар АТГ-аас ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл нарын найман хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тэгвэл тэдний нэг болох ТЕГ-ын Эдийн засгийн аюулгүй байдлын газрын дарга Н.Баясгаланг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс саатуулж, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ.

Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын дарга Г.Занданшатарын даалгавараар Д.Гэрэл нар тагнаж чагнасан байж болзошгүй гэх мэдээллийг эх сурвалжийн зүгээс өгч байна.

Эх сурвалж: www.zuv.mn