АРДЧИЛСАН НАМЫН Л.НАРАНБААТАР МАН-Д "УРВАВ"
2020-09-14 14:06

Л.Наранбаатар МАН-д элсчээ

Ардчилсан намын гишүүн байсан, эдийн засагч Л.Наранбаатар МАН-д элсчээ.  Тэрээр аз жаргалтайгаар инээмсэглэж байгаад МАН-ын дарга У.Хүрэлсүхээс батлахаа гардан авсан аж. Нэгэн цагт Ардчилсан намынхаа дарга З.Энхболдыг эсэргүүцэж, оймс шидэж явсан Л.Наранбаатар ийнхүү өөр нам руу урвав. 

Түүнийг 2020 оны УИХ-ын сонгуульд хоёр ч намаас нэр дэвшсэн хэмээн СЕХ үзэж, бүртгэхээс татгалзаж байсан удаатай. Энэ үйлдлийг тэрбээр З.Энхболдын үйлдэл хэмээж тайлбарлаж байв.

Ийнхүү өөрийгөө тэмцэгч хэмээн таниулсан эдийн засагч Л.Наранбаатар МАН-ын гишүүн болсон талаараа "Улс эх орныхоо хөгжлийг түүчээлж, ачааны хүндийг үүрсээр ирсэн 100 жилийн түүхтэй, Монголын ууган намд гишүүнээр элслээ. МАН нь тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, улс эх орны язгуур эрх ашгийг дээдэлсэн нийгмийн ардчилал (Социал Демократ)-ын үзэл баримтлалтай нам юм. Эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр улс төрийн сонголтоо хийлээ. Улс төр бол багийн тоглолт, хичээнэ ээ" хэмээн өөрийн цахим хуудастаа бичиж "попорчээ",