Б.УУГАНБАЯР: ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 2240 ИРГЭН ТУСГААРЛАЛТАД БАЙНА
2020-09-16 12:20

Эрүүл мэндийн яам болон Гадаад харилцааны яам, УОК-ын Шуурхай штабаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Энэ үеэр Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр хэлэхдээ “УОК АНУ-аас 217 иргэнээ татан авах ажиллагаа зохион байгуулсан. Солонгос руу 2 удаагийн нислэгээр 535 иргэн ирлээ. Хонконг руу нэг удаагийн нислэгээр 261 иргэн, Япон улсаас 263 иргэнээ татан авлаа. Мөн Франкфуртаас нэг удаагийн нислэгээр 238 иргэнээ авлаа. Тусгай үүргийн нислэгээр бага насны хүүхэтэй 274, эрүүл мэндийн шалтгаантай 216, жирэмсэн 67, хөгжлийн бэрхшээлтэй 217 иргэнийг татан авлаа.

Өнөөдрийн байдлаар 2240 иргэн тусгаарлалтад байна. 31 зочид буудал, амралт сувилалд тусгаарлаж байна. Орон нутагт 409 иргэн тусгаарлаж байна” гэлээ.