ЦАГААН ОРДНЫ 34 АЖИЛТАН ХАЛДВАР АВСАН НЬ БАТЛАГДЖЭЭ
2020-10-09 10:18

Цагаан ордны дор хаяж 34 ажилтан халдвар авсан нь батлагджээ.

Цагаан ордон халдварын голомт боллоо

Тодруулбар, өнгөрсөн сарын 26-нд Эми Кони Барреттийг АНУ-ын дээд шүүхээр томилох ёслолын ажиллагаа болсон. Энэ үеэр Ерөнхийлөгч Дональд Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп, Цагаан ордны зөвлөх асан Келлиан Конвэй, Трампын зөвлөх Крис Кристи, Нью Жерсигийн захирагч тэргүүтэй Ерөнхийлөгчийн ойр ажилладаг олон хүмүүс халдвар авсан байж болзошгүй хэмээн сурвалжууд мэдээлж буй. Энэ арга хэмжээнд 180 гаруй хүмүүс оролцсон бөгөөд ихэнх нь  маскгүй байсан аж. Цагаан ордонд арай цөөн хүний бүрэлдэхүүнтэй уулзалт болсон байдаг бөгөөд мөн л маск зүүгээгүй байжээ. Энэ үеэр халдвар авсан хүмүүс ч цаашаа бусдадаа халдвар тараасаар байгаа юм байна. 

Энэхүү ёслолын ажиллагаанд оролцсон хэд хэдэн хүмүүсээс коронавирусийн шинжилгээ авахад хариу нь эерэг гарчээ.  Ахлах зөвлөх Хөүп Хикс, Трампын кампанит ажлын менежер Билл Степиен, Ерөнхийлөгчөөс яриа авсан хоёр сэтгүүлч тэргүүтэй хүмүүс халдвар авсан нь тогтоогдоод байна.

 

Эх сурвалж: NEW YORK TIMES; USATODAY