Ч.ХҮРЭЛБААТАР: МОНГОЛ УЛСЫГ СААРАЛ ЖАГСААЛТААС ГАРГАХ ЭНЭХҮҮ ШИЙДВЭРИЙГ ФАТФ-ЫН НЭГДСЭН ХУРАЛДААНААР БАТАЛГААЖУУЛАХ Л ҮЛДЛЭЭ
2020-10-14 08:50

Монгол Услыг Саарал жагсаалтаас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал онлайнаар зохион байгуулагджээ. Тус хуралд оролцогч орнууд Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах санал дээр 100% нэгдсэн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн албан ёсны хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Тэрбээр “Саяхан ирж ажилласан үнэлгээний багийн гишүүд тайлангаа танилцууллаа. Үнэлгээний баг Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах санал дэвшүүллээ.

Саарал жагсаалтаас Монголыг гаргах санал асуухад онлайн хуралд оролцож буй 100 гаруй орны төлөөлөгчдөөс нэг нь ч эсэргүүцсэнгүй, бүгд дэмжлээ. Хэдийгээр эерэг дүн гарна гэдэг хүлээлттэй байсан ч Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргах санал дэмжигдэхийг сонсоод өрөөнд байсан бүх хүмүүс баярлаж байлаа.

Олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ажлын үр дүн гарч байна. Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах энэхүү шийдвэрийг 10-р сарын 21-23-нд ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах л үлдэж байна” гэжээ.

ddddddd-1024x623 Ч.Хүрэлбаатар: Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах энэхүү шийдвэрийг ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах л үлдлээ