САУДЫН АРАБ, ХЯТАДЫГ НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛД НЭГДЭХ ЭРХГҮЙ ГЭЖЭЭ
2020-10-14 10:00

Саудын Араб нь Хятадтай зэрэгцэн НҮБ-ын хүний эрхийн дээд байгууллагад суудал авах магадлалтай улсуудын тоонд багтаж байна. Гэхдээ Хятад, Саудын Араб, Орос улсууд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд нэгдэхээр төлөвлөж байгаа нь эрхийн байгууллагуудын түгшүүрийг төрүүлээд байгаа юм.

Учир нь дээрх улс орнууд хамгийн их хүний эрх зөрчигддөг улсууд гэж эрхийн байгууллагууд дүгнэж байна. НҮБ-ын Ерөнхий ассемблей нь өнөөдөр 47 орны зөвлөлийн 15 суудлын төлөө сонгууль явуулж, шинэ гишүүд нь 2021 оны 1-р сараас хойш гурван жилийн хугацаанд НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр ажиллах юм. "Удаа дараа хүний эрхийг зөрчсөн асуудал гаргасан улс орныг Хүний эрхийн зөвлөлийн суудалд оруулах нь буруу юм" хэмээн НҮБ-ын хүний эрхийг хянах салбарын дарга Луис Шарбонно мэдэгджээ. Түүнээс гадна бусад холбогдох албаныхан ч мөн дээрх улсыг гишүүнээр сонгохыг эсэргүүцэж байна. Хятад улсын хувьд Уйгур, Хонгконг, Таивань, Төвдийн асуудлаар удаа дараа хүний эрхийг зөрчсөн гэх шүүмжлэлд өртсөөр байгаа. Саудын Араб нь 2019 он хүртэл зөвлөлийн гишүүн байсан. Гэхдээ 2018 онд Истанбул дахь Саудын Арабын консулын газарт амиа алдсан Вашингтон Пост сонины тоймч Жамал Хашоггитой холбоотой хэргээр тус улсаас хариуцлага нэхэн, хүний эрхийг зөрчдөг гэх тодотголтой болгожээ.