ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БЗД-ИЙН 25 ДУГААР ХЭСГИЙН ХОРООНД САНАЛАА ӨГЛӨӨ
2020-10-15 12:15

Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүх нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд саналаа өглөө. Тэрээр харьяаллынхаа дагуу Баянзүрх дүүрэг дэх нийслэлийн ерөнхий боловсролын 48 дугаар сургуульд байрлаж буй 25 дугаар хэсгийн хороонд саналаа өгөв. Тус хэсгийн хороо нь НИТХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрогт харьяалагдаж байгаа юм.