ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ: ЭНЭ УДААГИЙН ТӨСВИЙН ТӨСӨЛ НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ЧИГЛЭНЭ
2020-10-16 10:38

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төсвийн төслийн танилцуулгыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хийлээ. Тэрбээр “Энэ удаагийн төсвийн төсөл нь цар тахлын үед нэмэгдэж буй төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.

Хуулийн төсөлд төсвийн орлого 11.8 их наяд төгрөг, нийт зарлага 13.9 их наяд байхаар тусгасан. Харин тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд буюу ДНБ-ий 5.1 хувьд хүргэж, төсвийн үзүүлэлтийг сайжруулсан болно” гэлээ.

Түүнчлэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм.