Д.НЯМХҮҮ: ОХУ БОЛОН АНУ-ААС ИРСЭН ГУРВАН ИРГЭНЭЭС КОРОНАВИРУС ИЛЭРЛЭЭ
2020-10-21 11:49

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.10.21/

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Аравдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд нийтдээ 1995 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирус илэрлээ.

Энэ сарын 19-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачааны машины хоёр жолооч буюу 40, 46 настай ОХУ-ын иргэдээс илэрсэн бол мөн АНУ-ын Сиатл хотоос ирсэн иргэний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.

Улсын хэмжээнд нийт батлагдсан  тохиолдол 327 боллоо. Үүнээс 312 нь эдгэрсэн нь 96 хувийн эмчлэгдсэн байна.   Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 15 хүн эмчлэгдэж бэй бөгөөд 10 хүний биеийн байдал нь хөнгөн, таван нь хүндэвтэр байна.