ЭМЯ: ӨЧИГДӨР 17 ЦАГИЙН МЭДЭЭНЭЭС ХОЙШ 37 ХҮНД КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ
2020-11-20 13:19

 

Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Арваннэгдүгээр сарын 19-нд ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, Дархан, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 3625 хүнд шинжилгээ хийхэд 3588 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Өчигдрийн 17:00 цагаас хойш нийт 37 тохиолдол шинээр бүргэгдсэний хоёр нь зөөвөрлөгдсөн бол дотоодын халдвар 35-аар нэмэгдлээ.

Үүнд:

Зөөрлөгдсөн тохиолдлууд:

-Өмнөд Судан улсаас ирсэн 1 хүн гурав дахь шинжилгээгээр

-Алтанбулаг боомтоор ирсэн 1 жолоочийн шинжилгээнд илэрлээ

Сөрөг гарсан шинжилгээнүүд:

-Франкфурт Улаанбаатарын онгоцоор аравдугаар сарын 24-нд ирсэн 65 хүний шинжилгээнд илрээгүй

-Өмнөд Судаан улсаас аравдугаар сарын 31-нд ирсэн 241 энхийг сахиулагчийн гурав дахь давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс илэрсэн

Эерэг гарсан шинжилгээнүүд:

-Улаанбаатар хотын голомтод шинээр 15 тохиолдол

-Дархан-Уул аймгийн голомтод шинээр 5 тохиолдол

-Сэлэнгэ аймгийн голомтод 10 тохиолдол

-Орхон аймгийн голомтод нэмэгдээгүй

-Дорноговь аймгийн Замын-Үүд 4, Айраг суманд нэг тохиолдол батлагдсан

-Говьсүмбэр аймгийн голомтод нэмэгдээгүй байна

Нийт голомтод:

-Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо 33 боллоо

-Сэлэнгийн голомтын нийт 51 тохиолдол боллоо

-Дархан-Уул аймгийн голомт нийт 16 тохиолдол боллоо

-Орхон аймгийн голомт 13 хэвээрээ байна

-Дорноговь аймгийн Замын-Үүд 4, Айраг суманд нэг тохиолдол батлагдсан. Тус аймгийн нийт батлагдсан тохиолдол зургаа боллоо

-Говьсүмбэр аймгийн голомт нэг хэвээрээ байна

Улсын бүртгэгдсэн дотоодын халдварын тоо 120 болж, Монгол Улсад батлагдсан тохиолдол 555 боллоо.

 

Л.Баяр