Орон нутаг руу явах иргэдийг түргэвчилсэн оношлуураас гадна PCR шинжилгээнд хамруулна
2020-11-24 14:39

Хөдөө орон нутгийн иргэдийг Улаанбаатараас гаргах, нутаг оронд нь буцаах асуудал УИХ-ын чуулганы хуралдаан дээр яригдсаар байна. УОК-ын зүгээс эрсдлийг сайн тооцоолж, судалгаа шинжилгээ сайн хийсний үндсэн дээр иргэдийг гаргахгүй бол Ковид-19 цар тахал орон нутагт тархах нөхцөл бүрдэх магадлал өндөртэй гэдэг байр суурийг илэрхийлсээр байна.

 

Шадар сайд Я.Содбаатар “Энэ долоо хоногийн сүүлээр бүртгэлийн программ ажиллуулж эхэлнэ. Энэ программаар дамжуулан тухайн иргэнийг шинжилгээнд хамруулах цэг, өдөр, цагийг мэдэгдэх юм. Орон нутаг руу явах иргэдийг түргэвчилсэн оношлуураас гадна 10, 10-аар нь багцлан PCR шинжилгээнд хамруулна. Тэгэхгүй бол эрүүл бүс рүүгээ халдвар алдах эрсдэл байна. Хэрвээ эрүүл бүсрүүгээ халдвар алдвал бүр их зардал мөнгө, хүн хүч хэрэгтэй болно. Тиймээс энэ нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй. Ойрын үед энэ ажлыг зохицуулж, иргэдийг гаргана” гэлээ.