ХӨВСГӨЛД 3, ДОРНОГОВЬ АЙМАГТ НЭГ УДАА ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ
2021-01-30 15:42

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр урд шөнө Хөвсгөл аймгийн Ханх сумын орчим гурван удаа, Дорноговь аймгийн Мандах суманд нэг удаа тус тус газар хөдөлсөн талаар мэдээлэв. Тодруулбал,

Ханх сумын тухай

  • Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар “Хөвсгөл нуур”-нд /аймгийн төвөөс хойд зүгт 319 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 39 км-т, Ө-51°12’36”, У-100°22’48″/ 01.29-ний өдрийн 08:35 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 08:42 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
  • Хөвсгөлаймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар “Хөвсгөл нуур”-нд /аймгийн төвөөс хойд зүгт 312 км-т, сумын төвөөс баруун зүгт 31 км-т, Ө-51°33’00”, У-100°48’00″/ 01.29-ний өдрийн 09:13 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 09:26 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
  • Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар “Хөвсгөл нуур”-нд /аймгийн төвөөс хойд зүгт 314 км-т, сумын төвөөс баруун зүгт 33 км-т, Ө-51°16’12”, У-100°22’12″/ 01.29-ний өдрийн 10:24 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 10:32 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
  • Дорноговь аймгийн Мандах сумын Аргалант багийн “Өехий” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 195 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 53 км-т, Ө-44°46’12”, У-107°49’12″/ 01.29-ний өдрийн 22:05 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 22:27 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.