Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг байршуулжээ
2021-04-02 16:02

УБЕГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг http://election.burtgel.gov.mn/ байршуулжээ.

Иргэд дээрх холбоосоор нэвтэрч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцах боломжтой. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19.4 дэх хэсэгт "сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хороогоор болон сонгуулийн хэсэг бүрээр нь нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг 4 дүгээр сарын 01-нээс сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байрлуулна” гэж заасан байна. Мөн 23.1 дэх хэсэгт “Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн асуудлаар өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана” гэж заажээ.