"Ковид-19” вакцины гэрчилгээ олгох үйлчилгээ хэвийн ажиллаж байна
2021-04-07 09:27

Ковид-19” вакцины гэрчилгээ олгох үйлчилгээ хэвийн ажиллаж байна гэж УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.

"Ковид-19” вакцины гэрчилгээ олгох үйлчилгээ хэвийн ажиллаж байнаЦахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-д нэвтэрснээр, тариулсан вакцины нэр, үйлдвэрлэгч, хийлгэсэн он сар өдөр гэх мэт вакцины лавлагаагаа монгол, англи хэлээр хэвлэж авах боломжтой аж. Өнөөдрийн байдлаар 460 гаруй мянган хүн вакцины эхний тунг тариулаад байна.

1. Иргэн нь цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-д нэвтэрч орсноор өөрийн хийлгэсэн вакцины нэр, үйлдвэрлэгч, хийлгэсэн он сар өдөр, ямар эрүүл мэндийн байгууллагаар хийлгэсэн зэрэг мэдээллээ харах боломжтой.

2. Үйлчилгээний болон албан байгууллага нь үйлчлүүлэгчдийгээ халдвараас сэргийлэх зорилгоор тухайн үйлчлүүлэгч иргэний вакцины тариулсан эсэх талаар мэдээллийг “e-Mongolia” системээр нэвтэрч орохгүй шуурхай шалгах боломжтой. Энэ тохиолдолд өөр иргэний эрүүл мэндийн мэдээлэлд хандаж буй тул зөвхөн хэдэн тун вакцин тариулсан, баталгаажсан талаар товч мэдээллийг харна. Шаардлагатай гэж үзвэл тухайн иргэн “e-Mongolia” аппликейшнээрээ нэвтэрч орон бүрэн мэдээллийг харуулах боломжтой.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.