Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинд хариуцлага тооцохгүй юу?
2021-04-07 11:04

No description available.Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжингийн унадаг 0240 УНҮ автомашин цар тахлын энэ хүнд үед шөнө дөлөөр баар, буудал хэсч, хүүхнүүд зөөсөөр яваа тухай бичлэг цацагдсан. Гэвч яамны зүгээс сайдаа хамгаалсан уу, дипломат байгууллагын бүртгэлтэй машин элчин сайдын яамдуудад үйлчилдэг бизнес үйлчилгээнд явдаг гэх мэтээр тайлбарласан. Гэхдээ уг чанартаа энэ машиныг дэд сайд хүлэглэдэг. Хэрэв тэрээр өөрөө энэ онцгой үед төрийн унаа тэрэг хүлэглэж хувийн эрх ашгаа хангаж, наргиж цэнгэж явсан бол хариуцлага тооцох учиртай. Ингэж байж дараа дараагийн удаа төрийн албан хаагчид, сайд дарга нар төрийн машин хүлэглээд шоу цэнгээн хөөгөөд амьдрах эрхгүй болох юм.