ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна
2021-04-07 11:59

ЭЕШ-ын бүртгэл цахимаар явагдаж байгаа билээ.

2018 оны ЭЕШ-н онлайн бүртгэл эхэллээ

Тодруулбал, 2021 онд ерөнхий боловсролын сургууль төгсөж буй шалгуулагч нь бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан https://eyesh.eec.mn/ цахим хуудасны "Шалгуулагчийн булан"-аар нэвтэрч "Бүртгэлийн хуудас"-ны "Хэвлэх" гэсэн хэсэгт дарж бүртгэлийн хуудсаа хэвлэн авах юм.

Хэвлэж авсан бүртгэлийн хуудас дээрээ тухайн сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулна.

Харин өмнөх оны төгсөгч буюу 2021 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан тул "Хэвлэх" гэсэн хэсэгт дарж хэвлэж авах боломжтой.

ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 20-ны өдөр 18:00 цагт хаагдах тул бүртгэл дуусахаас өмнө ЭЕШ-даа амжиж бүртгүүлэхийг Боловсролын үнэлгээний төвөөс сануулав.

ЭЕШ-тай холбоотой мэдээ, мэдээллийг БҮТ-ийн цахим зөвлөх / http://help.eec.mn/ /-өөс авна уу.