Хоригдол, хоригдогсдыг дархлаажуулалтад хамруулж эхэллээ
2021-04-07 12:22

Улсын онцгой комисс, Шуурхай штабын хурлаар зорилтот бүлгийг дархлаажуулах, түүний дотор хоригдол, хоригдогсод, асрамжийн газар, орон гэргүй иргэдийг дархлаажуулалтад хамруулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу нэн тэргүүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409, 429, 461 болон Улаанбаатар хотын бүсийн хорих ангиудад дархлаажуулалтын ажлыг өчигдрөөс эхлүүлжээ.

Тус ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав өчигдөр 409 дүгээр хаалттай хорих ангид явагдаж буй  дархлаажуулалтын ажилтай танилцсан байна.

Мөн тэрбээр 409 дүгээр хаалттай хорих ангийн дарга, хурандаа С.Батсайханд цаашид гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч, УОК, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг мөрдөн ажиллах үүрэг чиглэлийг өгчээ.

 

Эх сурвалж: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага