Өнөөдөр "Эх дэлхийн өдөр"
2021-04-22 10:01

Өнөөдөр бол байгаль дэлхий, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах "Эх дэлхийн өдөр". Энэ өдрийг анх 1970 оны дөрөвдүгээр сарын 22-ноос тэмдэглэж ирсэн бөгөөд одоо 193 орны хэдэн тэрбум хүн тэмдэглэн өнгөрүүлж байна.

Өнөөдөр "Эх дэлхийн өдөр"

1969 онд Сан Франциско хотноо болсон UNESCO-гийн бага хурлын үеэр энх тайвныг эрхэмлэгч Жон МакКоннелл энэ өдрийг гуравдугаар сарын 21-нд тэмдэглэхийг санаачилсан юм.

Улмаар НҮБ-ын Нарийн бичгийн дарга МакКоннеллээр тунхаг бичиг бичүүлэн баталгаажуулсан байна. Үүнээс сарын дараа АНУ-ын сенатч Гейлорд Нелсон дөрөвдүгээр сарын 22-нд хүрээлэн буй орчны тухай үндэсний хэмжээний хичээл орох саналыг дэвшүүлэв.

Улмаар уг саналуудыг нэгтгэн дөрөвдүгээр сарын 22-ныг "Эх дэлхийн өдөр" хэмээхээр болсон ба анхны тэмдэглэлт өдөр нь 20 сая хүн нэгдэж гудамжинд жагссан юм.

Энэ өдрийг 1990 оноос олон улсад тэмдэглэн өнгөрүүлэх болсон ба 2016 онд Парис хотноо АНУ, Хятад тэргүүтэй 120 улс гарын үсэг зуран нэгдсэн байна. 

2021 оны "Эх дэлхийн өдөр"-ийг тохиолдуулан олон улсыг хамарсан арга хэмжээ зохион байгуулдаг Earthday.org-оос гурван ч хэлэлцүүлгийг хийгээд амжжээ.

  9   Tweet

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.