Харилцах дансны үлдэгдэлд хүү тооцдогийг хэвээр үлдээв
2021-05-06 08:49

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Харилцах дансны үлдэгдэлд хүү тооцохоор боллоо – Монгол туургатны цахим сайт

Хуулийн төсөлд “иргэн, хуулийн этгээдийн банкин дахь харилцах дансны үлдэгдэлд хүү тооцохгүй” байх зохицуулалт тусгагдсанд Ж.Ганбаатар гишүүн шүүмжлэлтэй хандаж, харилцах дансны тодорхой хэмжээний үлдэгдэлд хүү тооцох талаар санал гаргасныг гишүүд дэмжив.

Тэрбээр "Хүнд цаг үеийг туулж яваа хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, иргэдийнхээ санхүүгийн байдалд хүндрэл учруулах хуулийн өөрчлөлтийг бид хийх учиргүй, эсрэгээрээ тэдэнд дэмжлэг болох зохицуулалтыг оруулахын төлөө байх ёстой.

Ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нар өдөр тутмын үйл ажиллагааны зардлаасаа илүүчилж, хугацаатай хадгаламжид мөнгөө байршуулдаг жишиг бараг байхгүй. Иймээс харилцах дандсандаа мөнгөө байршуулаад, түүндээ хүү тооцуулаад явдаг хуучин тогтолцоог хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй" гэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.