Итали уран бүтээлчийн 18 мянган ам.доллараар зарагдсан бүтээл
2021-06-18 15:42

Италийн уран бүтээлч үл үзэгдэгч баримлаа 18 мянган ам.доллараар заржээИталийн уран бүтээлч Сальваторе Гарау “Io Sono” буюу “Энэ бол би” нэртэй үл үзэгдэгч уран баримлаа 18 мянган ам.доллароор заржээ. Тэрээр “Уг уран баримал материаллаг байдлаар харагдахгүй. Вакуум орчинд оршдог гэж ойлгож болно” хэмээжээ.

67 настай уран бүтээлч Сальваторе Гарау бүтээлээ үргэлжлүүлэн тайлбарлахдаа “Вакуум бол энерги дүүрэн орон зай. Хэрэв бид үүнийг хоосолбол тэнд юу ч үлдэхгүй. Хейзенбергийн тодорхойгүй байдлын зарчмын дагуу юу ч үлдээгүй орчин ч гэсэн өөрийн гэсэн эзлэхүүн, жинтэй. Тийм учраас энэ нь хувирч, өөрчлөлтөд ордог ширхэг бүхий энергийг агуулдаг. Яг л бид өмнө нь хэзээ ч харж байгаагүй бурхнаа дотроо төсөөлдөг шиг” гэжээ.

Харахгүй байлаа гээд байхгүй гэсэн үг биш

Уг үл үзэгдэх баримлыг 0.46×0.46 м2 хэмжээтэй талбайд байрлуулах ба гэрэлтүүлэг, байгаль цаг уурын нөлөөлөл орохооргүй нууцлал бүхий хувийн орон зайд байрлуулахыг уран бүтээлчийн зүгээс шаардлага болгосон байна.

Сальваторе Гарау “Хэдийгээр та үүнийг харж чадахгүй байгаа ч энэ зүйл оршсоор буй. Харахгүй байлаа гээд байхгүй гэсэн үг биш” хэмээгээд худалдан авагчид эзэмшигчийн гэрчилгээг гардуулан өгчээ.

Io Sono”  бол түүний цорын ганц үл үзэгдэгч бүтээл биш. Тэрээр энэ оны хоёрдугаар сард Милан хотын Пиазца Делла Скала талбайн чулуугаар бүтээсэн явган хүний ​​зам дээр “Бясалгаж буй Будда” бүтээлээ үзүүлжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.