U18 ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ ДАШТ-ЭЭ ДУУСГАВ
2021-08-27 09:00

ВИДЕО: U18 эмэгтэй шигшээ баг ДАШТ-ээ дуусгалаа

FIBA 3х3 сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны буюу U18 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

Монголын эмэгтэй шигшээ баг өнгөрсөн шөнө хэсгийн шатны сүүлийн тоглолтуудаа хийлээ.

Тэд АНУ-ын багт 21-8, Беларусийн багт 22-10 харьцаагаар хожигдсоноор хэсэгтээ тавдугаар байр эзэллээ.

Хэсгийн хүснэгт:

  1. АНУ - 78 оноо
  2. ОХУ - 71 оноо
  3. Беларусь - 71 оноо
  4. Словени - 52 оноо
  5. Монгол - 35 оноо

Харин эрэгтэй шигшээ баг өнөө шөнө хэсгийн шатны сүүлийн тоглолтоо Литви, ОХУ-ын шигшээ багуудтай хийнэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.