ХҮҮХДИЙНХЭЭ ЗУРГИЙГ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД БАЙРЛУУЛАХААСАА ӨМНӨ САЙТАР ТУНГАА
2021-09-13 13:49

Монголын гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүүхдийнхээ зургийг олон нийтийн сүлжээнд байрлуулахаасаа өмнө сайтар тунгаа” хэмээх уриалгыг дэвшүүлжээ. Хүүхэд таны өмч биш, олон нийтийг татах хэрэгсэл биш гэдгийг мөн эцэг, эхчүүдэд сануулж буй аж.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8.4.-т "Сонин хэвлэл, телевиз, радио, цахим сүлжээ ашиглаж, хүүхдийн хувийн нууцад халдаж дуу, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зураг тараасан, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж мэдээлсэн, олны өмнө гутаасан ажилтан, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ." гэж заасан байдаг.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.