APPLE IPHONE 13, АНХНЫ 1TB БАГТААМЖТАЙ IPHONE 13 PRO УТАСНУУДАА ТАНИЛЦУУЛЛАА
2021-09-15 09:00

Apple кино зургийн горимтой iPhone 13, анхны 1TB багтаамжтай iPhone 13 Pro утаснуудаа танилцууллаа

Apple компани жил бүрийн есдүгээр сард шинэ бүтээгдэхүүнээ танилцуулдаг уламжлалтай. Энэ удаад "California Streaming"  нэртэй таницуулгаа Apple.com сайт болон Apple TV аппликейшнээр есдүгээр сарын 14-ний 10:00 цагт /Улаанбаатарын цагаар есдүгээр сарын 15-ны 01:00 цагт/ шууд дамжуулсан бөгөөд iPhone 13 ухаалаг гар утасны шинэ загварууд, iPad, Apple Watch цаг зэргийг танилцуулав. 

Тус компани энгийн iPhone 13-аас гадна iPhone 13 mini, iPhone 13 Pro болон iPhone 13 ProMax загваруудаа гаргажээ.

iPhone 13,  iPhone 13 mini

Шинэхэн iPhone 13 загвар нь гадна талаасаа iPhone 12-ыг санагдуулах ч бага зэрэг зузаан болж, шинэ өнгө нэмэгдсэн байна. iPhone 13 нь Apple-ийн үйлдвэрийн OLED дэлгэцтэй бөгөөд өмнөх загвараас 20 хувиар илүү тод болжээ. iPhone 13 ба iPhone 13 mini-гийн үндсэн загварууд нь илүү том мэдрэгч бүхий 12 мегапикселийн камераар тоноглогдсон бөгөөд мэдрэгчийн түвшинд оптик дүрс тогтворжуулагчтай.  Камерын хамгийн гол шинэлэг зүйл нь "киноны горим" юм.

Apple-ийн шинэ загварууд A15 Bionic чип суурилуулснаар илүү хурдан ажиллах, өмнөх загвараас цэнэгээ 1,5 цагаар илүү удаан барих чадвартай болжээ. Мөн 5G технологи дэмждэг юм байна.  iPhone 13 mini $699, iPhone 13 $799-оос эхэлж байна.

iPhone 13 Pro,  iPhone 13 Pro Max

Apple компаниас гаргаж байсан iPhone  утасны хамгийн шилдэг загварууд хэмээн танилцуулсан iPhone 13 Pro утас 6,1 инч, iPhone 13 Pro Max 6,7 инчийн өргөн дэлгэцтэй. Хоёр загвар хоёул A15 Bionic чип, камерын сайжруулсан системтэй. 

OLED дэлгэц нь 120Гц хүртэлх давтамжаар шинэчлэгдэх чадвартай, 5 цөмт GPU-тэй бөгөөд видео тоглоом сонирхогчдод төгс шийдэл болжээ.iPhone 13 Pro Max-ийн батарей нь 12 Pro Max-аас 2.5 цаг, iPhone 13 Pro-гийн батарей нь 12 Pro-гоос 1.5 цаг илүү удаан ажилладаг. iPhone 13 Pro нь АНУ -д 999 доллараас, Pro Max нь 1,099 доллараар худалдаалах юм байна.  

 Watch Series 7

Apple  Watch Series 7 ухаалаг цагны шинэ загвараа танилцууллаа. Шинэ загварууд нь 41 мм ба 45 мм-ийн хэмжээтэй бөгөөд өмнөх загвараас 1 мм-ээр том, 1.7 мм-ийн зузаантай. Дэлгэц нь 20 хувиар томорчээ.

Мөн өмнөх загвартай харьцуулахад 3 дахин хурдан цэнэглэх боломжтой ба 0-80 хувь хүртэл 45 минутад цэнэглэдэг байна. Нэг цэнэглэсэн байхад 18 цаг тасралтгүй ажиллах ба USB-C залгууртай юм байна. Series 7 нь Apple-ийн хамгийн бат бөх цаг бөгөөд 5 өнгө, кийбордын шинэлэг шийдэлтэй ажээ.

iPad,  iPad mini

Шинэ загварын iPad,  iPad mini загварууд нь iPAdOS15 үйлдлийн системээр ажиллана. Хоёр загвар нь хоёул Apple Pencil үзэг дэмждэг учраас тэмдэглэлийн дэвтрийн оронд ашиглаж болох юм. Мөн залгуураар нь зургийн аппаратанд залгаснаар аппаратны зургуудаа үзэх боломжтой юм.

А13 Bionic чип нь хүчин чадлыг 20 хувиар илүү болгож өгсөн. 12 мегапиксель камер нь "Анхаарлын төвд" хэмээх функцтэй бөгөөд дүрсээр холбогдон ярихад илүү таатай мэдрэмж өгөх ажээ. True Tone дэлгэцний тохиргоо нь нүдийг ядраахгүй байх зорилготой.

8.3 инчийн дэлгэцтэй, хурууны хээ танигч нь баруун дээд хэсэгт нь суурилуулсан байна. Мөн 5G дэмжинэ. 

IPad mini-д синхрон орчуулагч, "Анхаарлын төвд" видео дуудлагын горимтой. 12 мегапиксель  ухаалаг HDR камертай, өргөн өнцгийн 12 мегапиксель урд камертай. 

Дээр танилцуулсан загварууд бүгд дахин боловсруулсан материал хийжээ. Тухайлбал, iPad-ыг 100 хувь дахин боловсруулсан хөнгөн цагаанаар үйлдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Apple

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.